Харшил гэж юу вэ

Харшил буюу Аллерги (гаднын биетэд үзүүлэх хариу үйлдэл-Грек хэлнээс гаралтай ) гэдэг нь хүний бие махбод хүрээлэн буй орчны зарим бодисууд -харшил үүсгэгчид хэт мэдрэг байдал үүсэхийг хэлнэ. Харшлын тархалт сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална: хүрээлэн буй орчны нөхцөл байдал муудах, амьдралын хэв маяг болон хооллох зуршил өөрчлөгдөх, […]

Харшил буюу Аллерги (гаднын биетэд үзүүлэх хариу үйлдэл-Грек хэлнээс гаралтай ) гэдэг нь хүний бие махбод хүрээлэн буй орчны зарим бодисууд -харшил үүсгэгчид хэт мэдрэг байдал үүсэхийг хэлнэ. Харшлын тархалт сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална: хүрээлэн буй орчны нөхцөл байдал муудах, амьдралын хэв маяг болон хооллох зуршил өөрчлөгдөх, шинэ харшил үүсгэгч гарч ирэх, стресс, ажлын нөхцөл гэх мэт.

Харшлын үед бие махбодын хамгаалагч, дархлааны систем нь өөрийгөө хамгаалах зөвшөөрөгдсөн хязгаарыг зөрчдөг. Хоргүй бодисыг дархлааны систем аюултай гэж үзэн дархлаа нь тэдгээрт хүчтэй хариу үйлдэл үзүүлэх замаар өөрийгөө хамгаалж эхэлдэг. Дархлааны тогтолцооны гадаад орчны хүчин зүйлсэд үзүүлэх шуурхай хариу үйлдэл (хэт мэдрэг байдал) нь харшил гэж нэрлэгддэг бөгөөд бие махбодид тааламжгүй хариу урвал үүсгэдэг эсрэгтөрөгчийг харшил үүсгэгч гэж нэрлэдэг.

Харшлын илрэлүүд

Харшлын шинж тэмдгүүд нь дан болон хавсарсан байж болно. жишээ нь нүд улайж загатнах- харшлын коньюнктивит; хамрын салст бүрхүүл хавагнах – харшлын ринит буюу хамар битүүрэх, нус гоожих; гуурсан хоолойн гэмтэл – гуурсан хоолойн багтраа; харшлын гаралтай арьсны эмгэг – чонон хөрвөс гэх зэргээр илэрнэ. Харшлын илрэл нь бие махбодын хамгийн их өртдөг хэсгээс хамаарч өөр байж болно.

Харшлаас урьдчилан сэргийлэх

Харшлын илрэл нь өдөр тутмын хэвийн амьдралд таагүй байдлыг үүсгэж байдаг. Иймд харшлын шинж тэмдгүүд илэрмэгц хүрээлэн буй орчин, харшил үүсгэгч эсвэл цочроогч бодисыг тодорхойлж, шинж тэмдэг илрэх болон үргэлжлэх хугацаа, амьдралын чанарт нөлөөлж буй байдал зэргийг үнэлэн, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь чухал юм. Харшлын эмчилгээний хамгийн үр дүнтэй арга бол түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Энэ нь бид харшил үүсгэгчийг мэддэг байх ёстой бөгөөд түүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.